"Тод Каннам" Гоо сайхны мэс заслын эмнэлэг - өөх шилжүүлэн суулгах, PRP эмчилгээ, утас
"Тод Каннам" Гоо сайхны мэс заслын эмнэлгийн ерөнхий эмч Д.Тодномбаттай “Залуужуулах эмчилгээний тухай” цөөн хором ярилцлаа.
- Залуу сайхан харагдахыг хүсэхгүй хүн гэж байхгүй болов уу. Ер нь залуужуулах гоо сайхны мэс заслын эмчилгээ гэдэгч ямар төрлийн мэс заслууд ордог юм бол? Энэ талаар та эхлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
Гоо сайхны мэс засал маань нөхөн сэргээх болон пластик гэж үндсэндээ хоёр хуваагддаг гэдгийг урьд нь би хэлж байсан. Харин энэ гоо сайхны пластик мэс заслыг хүмүүс хийлгэж байгаа зорилгын хувьд авч үзвэл, залуужих ба гоё сайхан харагдах гэсэн үндсэн хоёр сонирхол дээр тулгуурлаж байдаг.
Гоё сайхан харагдах гэдэг маань гол төлөв залуу охид бүсгүйчүүд залуучууд маань өөрт таалагддаггүй биеийн аль нэг хэсгээ өөрчлөх шинээр буй болгох зорилгоор хийлгэж буй мэс заслууд орно. Жишээ нь давхраа хийх, хамар өндөрлөж хэлбэр засах гэх мэт л дээ...
Гэтэл гоо сайхны пластик мэс засал хийлгэж буй хүмүүсийн багагүй хувийг нас жаахан ахисин хүмүүс залуужих зорилгоор хийлгэж байдаг. Жишээ нь дээд доод зовхи унжих, хацар болон нүүр ерөнхийдөө унжин сулрах, үрчлээ үүсэх гэх мэт хөгшрөлтийн үйл явцуудын илэрлүүдийг арилгах зорилгоор гоо сайхны мэс засал болон мэс ажилбар хийлгэж байна гэсэн үг л дээ.
- За тэгвэл залуужуулах гоо сайхны мэс заслуудыг талаар нэг нэгээр нь та ярьж өгөөч, Ялангуяа танай эмнэлэг дээр түлхүү хийгдэж буй мэс заслуудын талаар ярихгүй юу?
Энэхүү залуужуулах гоо сайхны мэс заслын эмчилгээг мэс заслын болон мэс заслын бус арга гэж бас ангилан ярьдаг юм. Мэс заслын гэдэг маань өнөөх л зовхи өргөх, нүүр өргөх гэх мэт мэс заслуудыг хэлнэ. Гэтэл сүүлийн үед энэ төрлийн мэс заслын хийгдэх байдал эрс багасах болоод байна. Энэ бол дэлхий нийтийн л жишиг.
Яагаад гэвэл мэс заслын бус аргууд ихээр хөгжин гарч байна. Хамгийн гол нь эдгээр мэс заслын бус аргууд нь үр дүн маш сайтай, мэс заслын үр дүнд бүрэн хүрэхгүй ч гэсэн 70-80% нь хүрсэн үр дүнг үзүүлж байх жишээтэй.
Үүний тод нэгэн жишээ бол утсаар нүүр өргөх мэс ажилбар юм л даа. Бас өөх шилжүүлэн суулгах, PRP эмчилгээ гээд байна л даа.
- Тэгвэл утсаар нүүр өргөх мэс ажилбарыг хийлгэхэд нүүр өргөх мэс засал хийлгэсэн үр дүнгийн 80%-тай ижил үр дүнтэй гэсэн үг үү?
Яаг зөв. Утсаар өргөсөн тохиолдолд мэс засал хийсэн үр дүнг 100% гүйцэхгүй ч гэсэн 80% орчимд нь дөхөж очно гэсэн үг. Сүүлийн үед “Коллаген”-тэй утаснаас гадна өргөх хүч сайтай “Аrt” гэх мэт утаснууд гарсан болхоор өндөр эрсдэлтэй, бас өртөг өндөр, сорив үүсдэг гээд олон дутагдалтай нүүр өргөх мэс заслыг хийлгэх хүний тоо цөөрсөөр л байна. Гол нь энэхүү утас маань хүний биед ороод бүрэн хайлж шимэгдэхээс гадна арьсыг залуужуулах, шим тэжээл өгөх үйлчилгээг үзүүлнэ. Мөн ямар нэгэн сөрөг заалт байхгүй гэх давуу талтай байдаг юм.
- Та түрүүн өөх шилжүүлэн суулгах гэж дурьдлаа. Энэ бас залуужуулах эмчилгээний нэг арга уу?
Хүн нас ахих тусам нүүрний өөх бага багаар багасан арьс суларч байдаг. Ялангуяа эмэгтэй хүний хувьд энэ байдал их мэдэгдэнэ. Нэгэнт хайлж шимэгдсэн өөх дахин үүсч буй болно гэж бас байхгүй.
Ер нь хүний нүүрний өөх багасан нүүрээрээ турснаар хөгшин харагдахаас гадна, ядруу, янхигар харагддаг шүү дээ. Тиймээс өөрийн биеийн аль нэг хэсгээс өөхийг нь авч эргүүлээд нүүрний хэрэгцээт газар нь шилжүүлэн суулгах замаар нүүрний хэлбэр төрхийг өөрчилж буй мэс ажилбарыг л өөх шилжүүлэн суулгах гэж яриад байгаа юм. Мэдээж энэ төрлийн мэс ажилбар нь залуужуулах эмчилгээнд өргөн ашиглагдаж байна.
- Тэгэхээр танай эмнэлэгт ч гэсэн энэ төрлүүдийн залуужуулах эмчилгээ ихээр хийгддэг гэж олгож байна. Одоо бас шинэ жил ойртох тусам охид бүсгүйчүүдийн маань залуу сайхан харагдах хүсэл нь их болох байх.
Тэгэлгүй яахав. Энэхүү утсаар нүүр өргөх өөх шилжүүлэн суулгах, , PRP эмчилгээ гэх мэт залуужуулах эмчилгээний гол давуу тал нь мэдээж одоо арьс унжих хөгшин харагдуулж байгаа байдлыг засахыг зэрэгцээ цаашид явагдах хөгшрөлт, унжилтыг удаашруулж байдаг юм. Нэг үгээр хэлбэл хөгшрөх үйл явцыг тогтоон барьж удаашруулна гэсэн үг шүү дээ. Бас мэс ажилбар тул ямар нэгэн зүсэлт хийхгүй бөгөөд сорив үүсэхгүй, харьцангуй хурдан идгэдэг гээд олон давуу талуудтай байдаг.
Тиймээс шинэ жил гэх мэт ямар нэгэн баяр ёслолын өмнө бүсгүйчүүд маань хамгийн ихээр хийлгэдэг үйлчилгээний нэг л дээ. Энэ жил манай эмнэлгийн хамт олон бүсгүйчүүддээ зориулан дээрх төрлийн үйлчилгээнүүддээ онцгой хямдрал зарлаад байгаа. Үүгээрээ дамжуулан Монголынхоо олон арван бүсгүйчүүдэд гоо үзэсгэлэн хийгээд залуу насыг бэлэглэж байнаа гэж бодож байгаа.
- Сайхан мэдээ байна. Уншигчид маань ч гэсэн залуужуулах төрлийн гоо сайхны мэс заслын үйлчилгээний талаар тодорхой мэдээлэлтэй болсон байхаа. Үнэтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа.
댓글 없음:
댓글 쓰기