2015년 4월 20일 월요일

Утсаар нүүр өргөх “Тод Каннам” Гоо сайхны Нэгдсэн Эмнэлэг

Утсаар нүүр өргөх “Тод Каннам” Гоо сайхны Нэгдсэн Эмнэлэг

Утас : 7000-4108 Web site : www.todhospital.com






Утсаар нүүр өргөх мэс ажилбар гэдэг нь зориулалтын утасыг ашиглан хүний нүүрний сулирч урнжсан, үрчлээтсэн хэсгийг дээш өргөн тэнийлгэх мэс ажилбарыг хэлнэ. Энэхүү мэс ажилбар маань ашиглаж буй утасны бүтэц болон хэлбэр хэмжээ зэргээс хамаараад үндсэн хэдэн хэсэгт хуваагдаж болно.
Үүнд :
1. Энгийн PDO(Polydioxanone) утас буюу коллагентэй утсаар нүүр өргөх мэс ажилбар
2. EZ Lifting буюу хайлдаггүй өргөст утсаар нүүр өргөх мэс ажилбар
3. Art Lifting буюу хайлдаг өргөст утсаар нүүр өргөх мэс ажилбар
PDO(Polydioxanone) утас буюу коллагентэй утсаар нүүр өргөх мэс ажилбар :
Сүүлийн үед коллагентэй утсаар нүүр өргөх, үрчлээ арилгах мэс ажилбар гэх яриа ихээр гарах болсон. Энэ маань дээр дурьдсан энгийн PDO(Polydioxanone) утасыг хэлж буй хэрэг бөгөөд энэхүү PDO утаснууд маань дотроо мөн олон янз байдаг юм.
Жишээ нь “Омега” ба “Ультра” утас, эрчлээт буюу “Tornado”, “Cog Lifting” буюу өргөстэй утас гэх мэт утсуудыг өргөн ашиглаж байна. Эдгээр утаснууд нь бүгд АНУ-ын FDA-ийн шаардлага хангасан хүний биед ямар нэгэн хорт нөлөөгүй бөгөөд тодорхой хугацааны дараа хайлж устан хүний биед ямарч үлзэц байдаггүй давуу талтай байдаг. Мэдээж бүрэн хайлж байхгүй болох учир хэдэн ч удаа давтан хийх бололцоотой байдаг юм.
Хүн нас ахих тусам арьсны чийрэг чанга байдал алдагдаж үрчлээтэн унждаг нь байгалын жам билээ. Учир нь арьсан дахь коллаген гэх мэт уургууд задран алдагдаж, мөн нүүрний өнгөн хэсгийн жижиг булчингуудын сулрал явагддагтай холбоотой юм. Энэхүү нүүрний сулрал, унжилтыг засахын тулд мэс засал, ботокс тариа хийх гэх мэт аргуудыг өргөнөөр ашиглаж ирсан боловч сүүлийн үед PDO(Polydioxanone) утаснууд гарснаар энэ салбарт шинэ эргэлт гарсан гэж болох юм.
Арьсанд шим тэжээл өгөгч PDO(Polydioxanone) утаснууд нь арьсны эпидермис болон булчингийн SMAS давхаргад байнгын цочирол өгч нөлөөлснөөр каллоген болон арьсны холбогдох уургуудын ялгаралтыг идэвхижүүлж арьсны чийрэг, толигор байдлыг эргүүлэн өгөх үр дүнтэй байдаг. Булчингийн SMAS давхарга гэдэг нь булчинг гадуур нь хучиж байрлахаас гадна нүүрний арьс болон булчин хоёрын холбогч эдийн үүргийг гүйцэтгэдэг юм. Энэхүү булчингийн SMAS давхаргад тогтмол цочироо өгч нөлөөлснөөр нүүрийг өргөх ба нарийн үрчлээг арилгахад маш үр дүнтэй байдаг.
Энгийн коллагентэй утас буюу “Омега”
/зураг орно/ 
Эрчлээт буюу “Tornado” PDO утас
/зураг орно/
 Cog Lifting буюу зориулалтын өргөстэй утас
EZ Lifting буюу хайлдаггүй өргөст утсаар нүүр өргөх мэс ажилбар : 
Энхүү мэс ажилбар нь олон жилийн өмнөөс хийгдэж ирсэн байдаг. Нүүрний унжилт харьцангуй бага байх, нүүр өргөх мэс засал хийлгэхээс айж эмээсэн хүмүүст гол төлөв энэхүү аргыг хэрэглэдэг. Уг мэс ажилбарын давуу тал нь мэдээж үр дүн өндөр байхын зэрэгцээ мэс засалтай харьцуулахад хөхөрч хавдах нь бага байдаг. Мөн идгэх хугацаа маш хурдан учир хийлгээд 1-2 хонгийн дараа энгийн амьдралдаа эргэн орох бололцоотой байдаг юм.
Гэвч мэс ажилбарт ашиглагддаг тухайн утас маань хүний биед хайлж шимэгдэхгүй, байнгын үлдэх учир үүнээс үүдэлтэй зарим нэг сөрөг үр дагавар гарах тохиолдол байдаг нь уг мэс ажилбарын гол дутагдалтай талд тооцогддог.
 EZ Lifting хийх арга :
/зураг орно/ 
Art Lifting буюу хайлдаг өргөст утсаар нүүр өргөх мэс ажилбар :
Арт Ливтинг буюу утсаар нүүр өргөх урлаг гэж нэрлэгдэх болсон энэхүү мэс ажилбар нь дээр дурьдсан EZ Lifting-ийн боловсронгуй хувилбар гэж ойлгож болно. EZ Lifting буюу утсаар/хайлдаггүй/ нүүр өргөх мэс ажилбарын бүхий л давуу талуудыг өөртөө шингээхийн зэрэгцээ ашиглагддаг утас маань хүний биед ямарч үлдэцгүй хайлж устдаг гэх гайхалтай давуу талыг өөртөө агуулсан мэс ажилбар юм.
Мөн үүний зэрэгцээ хийх арга барил болон технологийн хувьд ч харьцангуй боловсронгуй болсноор мэс ажилбарын үед нүүрний эдүүдэд өгөх гэмтэл бага, идгэрэх хугацаа ч харьцангуй хурдан байдаг. Тиймээс утсаар нүүр өргөх мэс ажилбаруудын бүхий л давуу чанаруудыг агуулсан энэхүү мэс ажилбарыг сүүлийн үед хамгийн ихээр хийлгэх болоод байна.

댓글 없음:

댓글 쓰기