Утас : 7000-4108 Web site : www.todhospital.com
Давхраа хийх
Нүд гэдэг бол сэтгэлийн толь гэж үздэг билээ. Нүд нь хүнд төрүүлэх анхны сэтгэгдлийг тодорхойлогч хүний нүүрний хамгийн чухал хэсэг юм.
Тиймээс гоо сайхны пластик мэс заслуудын дундаас нүдний мэс засал, тэр дундаа давхараа хийх, зовхи засах мэс заслууд хамгийн элбэг хийгддэг. Давхараа хийх мэс засал нь зүсэлттэй ба оёох, хагас зүсэлттэй гэсэн үндсэн гурван аргад хуваагддаг.
Зүсэлттэй хийх : Зүсэлттэй хийх гэдэг нь зовхинд ялимгүй зүсэлт хийн зовхины булчин ба өөхөн давхаргыг бага зэрэг тайран авах замаар давхараа хийх аргыг хэлнэ.
Энэхүү хагалгааны аргын тусламжтайгаар унжиж сунасан өөх болон арьсыг тайрч засах, мөн нүдийг дээш сөхөгч булчинд нөлөөлөн нүдийг том, дүрлэгэр болгох ба доошоо унжуу сормуусыг дээш өргөж өгөх зэргээр тухайн хүний онцлогт тохириулан олон янзаар хийж болдог давуу талтай байдаг.
Оёх аргаар хийх : Оёх аргаар давхараа хийх гэдэг нь зовхыг дээш өргөгч булчинг гадаргуу арьстай нь маш нарийхан утас ашиглан холбон оёж өгөх аргыг хэлнэ. Нүдний зовхийг дээш өргөгдөх үед гадаргуу арьс мөн даган өргөгдөх бөгөөд энэ үед давхараа үүсдэг байна.
Зөвхөн зүү ашиглан зовхинд утасыг оруулан тогтоох арга байхаас гадна давхараа үүсэх хэсэгт 3-н ширхэг жижиг зүсэлт хийн булчин болон гадаргуу арьс хоёрыг холбож өгөх арга ч байдаг. Гэхдээ дээрх хоёр аргын хувьд давуу тал болон идгэрэх хугацаа зэрэг нь онцын ялгаагүй бөгөөд мэс засал хийснээс хойш 7 хонгийн дараа хавдар нь бүрэн буун бага зэргийн ором л үлдэх болно.
Хагас зүсэлттэй хийх :
Энэхүү арга нь зүсэлттэй ба зүсэлтгүй оёх гэсэн дээрх хоёр аргуудын дутагдалтай талуудыг давуу талаар нь орлуулсан мэс заслын арга юм. Хоёр ширхэг жижиг зүсэлт хийн өөх, булчинг тайран авч болох бөгөөд зүсэлтгүй оёх аргын дутагдалтай талуудыг нөхөж болно. Мөн бүхэлд нь урт зүсэлт хийдэггүй учир сорив тогтох, шарх идгэрэх байдал удаан гэсэн зүсэлттэй хийх аргын дутагдалтай талуудыг арилгаж болдог давуу талтай байдаг.
Нүд томруулах: Нүд урагш томруулах
Нүдний дээд зовхины урд хэсэг буюу хоёр хүдний хоорон дахь хэсэг өргөн бөгөөд нүдний нилээдгүй хэсгийг хааснаар солир харагдуулах, нүдийг жижиг харагдуулж болдог. Энэ байдлыг дэлхий нийтэд “Mongolian fold” гэж нэрлэгдэг байна. Манай эмнэлэг нь нүдний гоо сайхны мэс заслаар уг “хэт хаасан” хэсгийг засаж өгөх бөгөөд ингэснээр хоёр нүд ойрхон, жижиг харагдах байдал арилах болно. Уг мэс заслыг давхраа хийхтэй хослуулан хийх тохиолдол элбэг байдаг. Уг мэс засал нь сорив тогтдоггүй онцлогтой боловч хүний онцлогоос хамааран зовхины арьс зузаан ба нүдийг хэт их хаасан байх үед бага зэргийн сорив үүсэх тохиолдол байх боловч нүүрний будганд бүрэн дарагддаг болно.
Нүд хойш нь томруулах
Энэхүү мэс заслыг гол төлөв нүдний уртын хэмжээ жижиг, нүдний төгсгөл хэсэг унжуу, нүд ерөнхийдөө жижиг хүмүүсд хийх бөгөөд нүдний төгсгөлийг чих талруу сунгаж өгдөг мэс засал юм. Энэхүү мэс заслыг хийлгэснээр нүд 2-3мм томрох ба сорив ажиглагдах байдал нь харьцангуй бага байдаг. Гэхдээ нүдийг том харагдуулах байдал нь “нүдийг урагш томруулах” мэс засал илүү үр дүнтэй байдаг учир энэхүү хоёр мэс заслыг хамтад нь хийхийг зөвлөх нь элбэг байдаг.
Зовхи засах:
Дээд зовх засах : Хөгшрөлтөөс үүдэн арьс суларч давхраа болон зовхи унжсан тохиолдолд!
Нүд даван унжсан дээд зовхины арьс нь хараанд муугаар нөлөөлхөөс гадна мэдээж гоо сайхны талаасаа ч мөн таагүй харагдах нь ойлгомжтой. Гэвч хялбархан мэс заслын аргаар таны энэ хоёр асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх боломжтой юм.
Та энэхүү мэс заслыг хийлгэснээр :
- Нүд бүтэн нээгдэж сэргэлэн, цоглог харагдах болно
- Унжсан арьсыг татаж залуу харагдуун
- Урьд нь нүдээ нээхдээ хэрэглэдэг байсан духны булчингаа ашиглах шаардлагагүй болсноор духны үрчлээ үүсэхгүй болно
- Мэс заслын ямар нэгэн ул мөр үлдэхгүй
Доод зовхи засах :
Хөгшин харагдах шалтгаануудын нэг бол яах аргагүй нүдний доод зовхи унжин овойж харагдах явдал юм. Гол төлөв 40-с дээш насны бүсгүйчүүдэд элбэг тохиолдох ба доод зовхины булчин ба арьс суларснаар өөхөн давхарганд суулт үүсэн гадагшаа цүлхийж гарсан мэт харагдуулдаг байна. Манай эмнэлэг нь доод зовхи засах/татах/ мэс заслын тусламжтайгаар таны уг асуудлыг бүрэн шийдэж өгөх болно.
Энэхүү мэс заслын үр дүн, Давуу талууд :
- Нүдний доорх хөнгөн үрчлээнүүд арилна
- Нүдний доорх унжсан хэсэг үгүй болж залуу харагдана
- Доод зовхины өөхийг засан байрлуулж хонхойн орсон, цүлхийж гарсан хэсгүүд арилна.
Дээд доод зовхины өөх авах буюу блепроптосис /blephroplasty/
Дээд зовхи унжих буюу “блепроптосис”-ийн хагалгаа нь уг хүн давхараатай ба давхараагүй гэдгээс хамааран хагалгааны арга өөр өөр байдаг. Давхараатай хүний хувьд давхарааг дагуулан зүсэлт хийн унжиж үрчилээтсэн арьс, булчинг тайрч засах аргаар хийнэ. Унжиж үрчилээтсэн арьсыг тайрч засах хагалгааны явцад давхараа хийх хагалгааг хамтад нь хийх тохиолдол ч байдаг. Харин доод “блепроптосис”-ийн мэс засал гэдэг нь сормуусны доод хэсгээр зүсэлт хийн суларч унжсан арьсыг тайрахын зэрэгцээ тухайн хүнд тохируулан бага зэргийн өөхийг авч засах мэс замсал юм. Угмэс заслыг хийхэд тухайн хүний арьсний суларч унжсан байдал, арьсны сунах чадвар зэргийг сайтар шалгах нь чухал бөгөөд хэт их тайрсан тохиолдолд нүдний доод зовхи гадагшаа эргэх, нүдээ анихад хүндрэлтэй болох зэргийн сөрөг үр дагавар гарч болдог учир мэргэжлийн гоо сайхны мэс заслын эмчид хандах нь чухал юм.
Мэс заслын дараа анхаарах зүйлс :
- Мэс засал хийлгэсэн эхний өдөр хүйтэн жин тавих. Ингэснээр нүд болон нүүр хэт хавдахаас урьдчилан сэргийлэх ба дунджаар хоёр 7хонгийн дараа бүхий л хавдар ба өвчин арилна.
- Аль болох их хөдөлж явахгүй байх ба хүч гаргасан ажилаас зайлс хийх. Дасгал хөдөлгөөн нь гурван 7хонгийн дараа хийж болно.
- Мэс заслаас 1-2 хонгийн дараа нүүрээ угааж, будаж болно.
- Эхний 1-2 хоног өндөр дэртэй унтах.
- Идгэрэх хугацаанд “Аспирин”-ний төрлийн эм уухаас зайлс хийх.
- Мэс заслаас 7 хоногын дотор мэс засал хийсэн хэсгийг нухлах болон оролдож болохгүй. Нухлах болон оролдсоноос болж оёдол тавигдах магадлалтай бөгөөд үүнээс үүдэн сорив, толбо тогтох магадлалтай учир болгоомжлох байх шаардлагатай.
- Мэс заслын дараа 3~5 хоногын турш эмнэлэгээс өгсөн хүйтэн жин тавих хэрэгтэй бөгөөд 6 дахь хоногоос эхлэн 2 долоо хоногын турш бүлээн жин тавих хэрэгтэй. Бүлээн жин нь хаван болон хөхрөлт хурдан арилгахад тустай болно.
- Линзийг мэс заслаас хойш 2 долоо хоногын дараагаас зүүх боломжтой.
- Мэс заслаас хойш 1 сарын дотор архи тамхи хорих хэрэгтэй бөгөөд Саун бассейн мөн адил 1 сар хориотой болно.
- Мэс засал хийсэн хэсэг нь улайвтар туяатай болдог бөгөөд энэ нь сорив толбо биш бөгөөд жирийн үзэгдэл юм. Энэ улайвтар хэсэг нь 1 сар үргэлжилэх бөгөөд аажимаар ариладаг болно. Хувь хүний арьсны онцлогоос хамааран хугацаа нь харилцан адилгүй байж болно.
- Мэс заслын дараа хаван бүрэн гүйцэд бууж дуустал хавангын ялгаанаас үүдэн хоёр талын нүд хоорондоо өөр харагдах магадлалтай бөгөөд энэ нь аажимдаа хаван бүрэн бууж дууссаны дараа хэвийн болох учир санаа зовох шаардлагаггүй болно.
댓글 없음:
댓글 쓰기