Хамрын пластик мэс засал “Тод Каннам” Гоо сайхны мэс засал Эмнэлэг
Утас : 7000-4108
Web site : www.todhospital.com
Хамар өндөрлөх
Хамар өндөрлөх гэдэг нь өөрийн биеийн эд болон хүний биед хорт нөлөөгүй орлуулагч эд ашиглан хамарны үзүүр болон хамрыг ерөнхийд нь өндөрлөх мэс заслыг хэлэх ба нүдний пластик мэс засалтай адил хамгийн элбэг хийгддэг гоо сайхны пластик мэс засал юм.
Хиймэл орлуулагч эд : Дэлхий нийтэд хамгийн элбэг ашиглаж буй орлуулагч эд бол силикон юм. Мөн сүүлийн үед “кортекс(Goretex)”гэх орлуулагч эдийг ашиглах байдал ч мөн элбэгшиж байгаа билээ.
Өөрийн бие эдийг ашиглах : Чих, ба хамарны мөгөөрс мөн биеийн арьс, өөх зэргийг хамгийн элбэг ашиглагддаг.
Филлер тариа : Сүүлийн үед Солонгос зэрэг гоо сайхны пластик мэс засал өндөр хөгжсөн улсуудад “филлер” тариаг ашиглан хамар өндөрлөх нь элбэг болж байна. Учир нь огт зүсэлт хийхгүйгээр зөвхөн тарианы аргаар хамраа өндөрлөн засаж болдог нь энэхүү аргын гол давуу тал юм. Гэвч үр дүнгээ хадгалах хугацаа дунджаар 6 сар-1жил байдаг гэх дутагдалтай талтай.
Хамрын хэлбэр засах
Урт хамар : Хамар унжуу буюу урт байх тохиолдолд түүнийг даган хүний нүүр урт харагдахаас гадна наснаасаа илүү хөгшин харагддаг байна. Ихэвчлэн хамрын үзүүрийн хоёр талын далавчан мөгөөрөс доош унжих, мөн хамрын үзүүрийн мөгөөрөс урт, урагшаа унжсанаас болон хамар урт харагддаг бөгөөд үүнийг мэс заслын аргаар зассанаар нүүрний хэлбэр бүхэлдээ засагдсан мэт үр дүнг өгнө.
- Мэс засал үргэлжилэх хугацаа : 1цаг
- Мэдээ алдуулалт : Хэсэгчилсэн, Нойрсуулалт
- Хаван : 4-5 хонгийн дараа хаван бүрэн бууна. 3-4 сарын дараа бүрэн хэвшиж өөрийн хамар мэт болно.
- Оёдол авах, давтан үзүүлэх : Мэс заслаас хойш 2хоног тутам ирж үзүүлэн боолт хийлгэх ба 5-7 хонгийн дараа наалт болон оёдол авна.
Богино хамар буюу ээтэн хамар :
Хамрын угнаас эхлэн хамрын үзүүр хүртлэх нийт уртын хэмжээ богино байхыг богино хамар хэмээн нэрлэж болно. Ээтэн хамар нь хамар богино байхаас гадна хамрын үзүүр дээш сөхөгдсөн байдалтай байхыг хэлнэ. Хамрын бүтэцээс хамааран мөгөөрөс таниулан суулгах болон өөрийн хамрын мөгөөрсийг ашиглан хамрын үзүүр хэсгийг засах бололцоотой байдаг.
- Мэс засал үргэлжилэх хугацаа : 1-2цаг
- Мэдээ алдуулалт : Хэсэгчилсэн, Нойрсуулалт
- Хаван : 2-3 хоног хөхрөн хавдаж болно. Гэвч 5-7 хонгийн дараа ихэнх хаван буун энгийн амьдралдаа эргэн орж болно.
- Оёдол авах, давтан үзүүлэх : 5-7 хонгийн дараа наалт болон оёдол авна.
Монхор хамар :
Хамрын төв хэсгээр гадагш товойн гарч ирсэн боловч үзүүр хэсэг нь доошоо унжуу хамрыг монхор хамар, бүргэд хамар гэх мэтээр нэрлэдэг. Монхор хамар нь мэдээж эрэгтэй эмэгтэй хүн ялгаагүй гоо зүйн талаасаа таагүй харагдах боловч ялангуяа эмэгтэй хүний хувьд эршүүд харагдуулдаг нь энэхүү хагалгааг хийлгэх гол шалтгаан болдог юм.
- Мэс засал үргэлжилэх хугацаа : 1-2цаг
- Мэдээ алдуулалт : Хэсэгчилсэн, Нойрсуулалт
- Хаван : 2-3 хоног хөхрөн хавдаж болно. Гэвч 5-10 хонгийн дараа ихэнх хаван буун энгийн амьдралдаа эргэн орох бололцоотой.
- Оёдол авах, давтан үзүүлэх : 5-7 хонгийн дараа наалт болон оёдол авна
Муруй хамар:
Хамрын муруйлт гэдэг нь ямар нэгэн гадны нөлөөнөөс үүдэн хамарны яс ба мөгөөрөс аль нэг талруугаа цөмрөн хазайсан байдлыг хэлнэ. Хүний хамар муруйсан тохиолдолд мэдээж гоо зүйн хувьд тааламжгүй харагдахаас гадна тухайн хүнийг хэрцгий, хөндий хагардуулах талтай байдаг.
- Мэс засал үргэлжилэх хугацаа : 1-2цаг
- Мэдээ алдуулалт : Хэсэгчилсэн, Нойрсуулалт
- Хаван : 2-3 хоног хөхрөн хавдаж болно. Гэвч 5-10 хонгийн дараа ихэнх хаван буун энгийн амьдралдаа эргэн орж болно.
- Оёдол авах, давтан үзүүлэх : 5-7 хонгийн дараа наалт болон оёдол авна.
Хамрын гоо сайхны мэс заслын дараа анхаарах зүйлс :
- Мэс засал хийлгэсэн эхний өдөр хүйтэн жин тавих. Ингэснээр нүд, хамар болон нүүр хэт хавдахаас урьдчилан сэргийлэх ба дунджаар хоёр 7хонгийн дараа бүхий л хавдар ба өвчин арилна.
- Аль болох их хөдөлж явахгүй байх ба хүч гаргасан ажилаас зайлс хийх. Дасгал хөдөлгөөн нь гурван 7хоногийн дараа хийж болно.
- Эхний 1-2 хоног өндөр дэртэй унтах.
- Идгэрэх хугацаанд “Аспирин”-ний төрлийн эм уухаас зайлс хийх.
- Мэс заслаас 7 хоногийн дотор мэс засал хийсэн хэсгийг нухлах болон оролдож болохгүй. Нухлах болон оролдсоноос болж оёдол тавигдах магадлалтай бөгөөд үүнээс үүдэн сорив, толбо тогтох магадлалтай учир болгоомжлох байх шаардлагатай.
- Мэс заслын дараа 3~5 хоногын турш эмнэлэгээс өгсөн хүйтэн жин тавих хэрэгтэй бөгөөд 6 дахь хоногоос эхлэн 2 долоо хоногын турш бүлээн жин тавих хэрэгтэй. Бүлээн жин нь хаван болон хөхрөлт хурдан арилгахад тустай болно.
- Мэс заслаас хойш 1 сарын дотор архи тамхи хорих хэрэгтэй бөгөөд Саун бассейн мөн адил 1 сар хориотой болно.
- Оёдол авах хүртэл хамраа ухах зэргээр оёдол тавьсан хэсгийг оролдож болохгүй. Халдвар орон үрэвсэх ба оёдол задрах аюултай байдаг.
- Мэс засал(зүсэлт) хийсэн хэсэг нь улайвтар туяатай болдог бөгөөд энэ нь сорив толбо биш бөгөөд жирийн үзэгдэл юм. Энэ улайвтар хэсэг нь 1 сар үргэлжилэх бөгөөд аажимаар ариладаг. Хувь хүний арьсны онцлогоос хамааран хугацаа нь харилцан адилгүй байж болно.
댓글 없음:
댓글 쓰기