2015년 4월 20일 월요일

Хөхний пластик мэс засал “Тод Каннам” Гоо сайхны мэс засал Эмнэлэг

Хөхний пластик мэс засал “Тод Каннам” Гоо сайхны мэс засал Эмнэлэг

Утас : 7000-4108 Web site : www.todhospital.com




Хөх томруулах
가슴확대
Хөх томруулах гоо сайхны пластик мэс засал нь зүгээр нэг хөхний хэмжээг томруулах биш тухайн хүний хөхний байршил, хэмжээ, нас, биеийн өндөр ба жин, хүүхэд төрүүлсэн эсэх зэргийг сайтар харгалзан тухайн хүний биеийн бүтэц хэлбэрт ерөнхийд нь тохируулан хийх нь хамгийн чухал юм. Мөн хүүхэд төрүүлсэн бүсгүйчүүдийн хувьд хөх суларч унжих тохиолдол байх бөгөөд хэрэв ийм тохиолдолд хөх сойх, өргөх мэс заслыг хамтад нь хийвал илүү үр дүнтэй байдаг.
Хөхний хэлбэр засан томруулах мэс засалд гол төлөв “натерийн уусмалтай усны уутанцар” ба “Cohesive gel” зэргийг өргөн ашиглаж байна. Өмнө нь харьцангуй хатуу биет “Силикон”-ыг ашиглах тохиолдол элбэг байсан боловч олон төрлийн сөрөг үр дагавар үүсгэж болох магадлалтай гэдэг үүднээс тусгай тохиолдлоос бусад үед ашиглахгүй байгаа билээ.
Хөхний орлуулагч эдийг суулгах байдлаас хамааран хөхний эд ба цээжний их булчин хоёрын хооронд суулгах буюу “хөхний доор суулгах” арга ба цээжний их булчин ба бага булчингийн хооронд суулгах “булчин доор суулгах” арга гэж ангилан үзэж болно. Эдгээр мэс заслын аргууд нь тус бүрийн давуу талуудтай бөгөөд булчин доор орлуулагч эдийг суулгасан дохиолдолд бүсгүйчүүд маань төрөх ба төрсний дараа хүүхдээ хөхүүлэх зэрэгт огтын хүндрэл байхгүй.
Hoh
Тус мэс засал нь бүтэн наркозтай хийгдэх бөгөөд 3-5 хоног даруулга боолттой байх ба 1-2 долоо хоног хүч гаргасан ажил, дасгал хөдөлгөөн зэргийг хийхгүй байх хэрэгтэй. Мэс заслын дараа гол анхаарах зүйл бол 3-н сар болтол тогтмол массаж хийн зангирч хатуурсан булчин ба эдүүдийг сулалж байх явдал юм.
Унжсан хөхийг өргөх:
처진가슴
Унжсан хөхийг залуу бөгөөд сэргэр сайхан болгохын зэрэгцээ хамгийн бага зүсэлттэй хийх нь энэхүү хагалгааны гол зорилго болно.
Хөхний толгой засах 
유두성형 남자Хэвийн хэмжээнд гарч ирсэн байх ёстой хөхний толгой дотогш орсон буюу бүтэн далдлагдсан байдлыг хэлнэ. Ийм хөхний толгой нь хархад тааламжтай бусаас гадна үрэвсэл, арьсны өвчин үүсэх гол үндэс болдог. Үүнийг засан хөхний толгойг хэвийн хэмжээнд гаргаж ирэх нь энэ хагалгааны гол зорилго юм.
유두성형
Нуугдсах хөхний толгойг засах хагалгааны аргачлал : Хөхний толгойн хоёр талаар зүсэн хөхний толгойг дотогш татаад байгаа булчинг суллах замаар энэхүү мэс засал нь явагддаг бөгөөд дотогш орсон хэмжээнээс хамааран хөх хэр их гэмтэл авах эсэх нь хамаардаг. Мэс заслаас үүдэлтэй хөхний гэмтэл бага нөхцөлд төрсөний дараа хөхөөр хооллох бүрэн боломжтой байдаг.

“Gynecomastia” буюу хөхтэй эрэгтэй
남성유두증
Хэлбэрийн хувьд эмэгтэй хүн шиг том хөхтэй эрчүүд цөөнгүй байдаг. Үүнийг анагаах ухаанд “Gynecomastia” гэж хэлдэг байна. Энэ нь гармоны зохицол алдагдах, эрэгтэй хүний хөхний эдийн гаж төлжилт зэрэг олон шалтгаантай байдаг. Ихэнх өсвөр насны хөвгүүдэд ажиглагдах боловч 20 хүрэхээс өмнө арилан байхгүй болно. Гэвч 20-н наснаас хойш энэхүү шинж тэмдэг үргэлжилэх тохиолдол байдаг.
Харин энэ үед мэс заслын аргаар хөхний хэлбэр болон хэмжээг засах шаардлагайтай.
Хөхний нөхөн сэргээх мэс засал 
가슴재건
Сүүлийн үед хөхний хорт хавдараар өвчлөгсдийн тоо ихэссэнээр хөхөө хэсэгчилэн ба бүтнээр нь тайрах хагалгаа хийлгэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсээр байна. Үүнтэй уялдан хөхийг дахин сэргээх мэс засал зайлшгүй шаардлагатай болж байгаа бөгөөд угмэс заслыг хийлгэх хүсэлтэй эмэгтэйчүүдийн тоо ч мөн өсөөр байна.
Өөрийн үүсвэрээр хөхийг сэргээх : Өөрийн биеийн өөх ихтэй хэсгээс өөх аван хөхөнд нөхөх аргаар хийгддэг бөгөөд хөхний хорт хавдраар хөхөө авхуулсан эмэгтэйчүүдийн хамгийн их хийлгэдэг хагалгааны төрөл юм. Хөхтэй болоод зогсохгүй өөх ихтэй хэсгийн өөхөө арилгах боломжыг нэгэн зэрэг олгодогоороо онцлог юм.
Гэвч өөх авсан хэсэгт сорив үлдэж, мэс заслын дараах эдгэрэлтийн хугацаа урт ба хэвлий хэсгийн өөхийг авсан тохиолдолд сар гаруй хугацаанд нуруугаа бүтэн тэнийлгэхэд хүндрэлтэй байдаг зэрэг дутагдалтай талуудтай байдаг.
Хиймэл эдээр хөхийг сэргээх : Өөрийн өөхийг авч хийхээс гадна хиймэл эдийн тусламжтайгаар хөхийг нөхөн сэргээж болдог. Гэрлэж амжаагүй, сорив үлдээхийг хүсэхгүй байгаа эмэгтэйчүүдэд тохиромжтой мэс заслын арга юм. Мэс заслаас хойш 3 хоногын дараа гэхэд энгийн амьдралдаа эргэн орж болдог давуу талтай болов ч хиймэл эдийг хийх зай гаргах, хиймэл эд хийх гэсэн хоёр хагалгааг дараалан хийлгэх хэрэгтэй болдог, мөн хөх төрлөхийн мэт харагдахгүй байх сул талуудтай. Төрлөхийн мэт харагдуулхын тулд “усан дусал” хэлбэрийн имплант хийх тохиолдол байдаг.
Хөхний толгойн нөхөн сэргэлт :
유두재건
Хавдарын хагалгааны дараагаар 6 сар болсноос хойш хөхийг нөхөн сэргээж болдог бөгөөд хөхний арьснаас аван урьдын байсан хөхний толгойг дуурайлган хийж өгдөг. Үүний дараагаар тойруулан шивээс хийж дуусгадаг.
Хөхөнд нөхөн сэргээх хагалгаа хийх боломжтой хугацаа : Энэхүү хагалгааг бүхий л өвчтөн хийлгэж болох боловч хавдарыг бүрэн авсны дараагаар, дахин сэдрэх магадлал хамгийн бага болсон нөхцөлд хийлгэх нь хамгийн чухал. Ихэвчлэн хавдыг бүрэн авснаас 6 сарны дараагаар хавдар дахин сэдрэхгүйг баталгаажуулсны дараа хөхийг дахин сэргээдэг. Туяаны эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд, эмчилгээ бүрэн дууссаны дараагаар бүрэн эдгэрсэн гэсэн эмчийн тодорхойлолтын дагуу нөхөн сэргээлт явагдана.

댓글 없음:

댓글 쓰기