Өөх шилжүүлэн суулгах
Утас : 7000-4108 Web site : www.todhospital.com
Өөх шилжүүлэн суулгах “Тод Каннам” Гоо сайхны Нэгдсэн Эмнэлэг
Өөх шилжүүлэн суулгах
Нүүр хэсгээрээ их туранхай байх ба хацар, шанаа, дух зэрэг хэсэг их огцом хонхор байх нь хүнийг хөгшин харагдуулахаас гадна ядарсан мэт, ядуу зүдүү харагдуулдаг билээ. Тиймээс энэ төрлийн нүүрний харагдах байдлыг засах үүднээс олон төрлийн аргууд хэрэглэгдэж ирсэн боловч төдийлөн сайн үр дүнтэй болж чадахгүй байсаар ирсэн юм.
Гэвч сүүлийн үед “Өөхний гоо сайхны хагалгаа”-ны арга техник ба холбогдох тоног төхөөрөмжийн үсрэнгүй хөгжлийн үр дүнд “өөрийн өөхийг шилжүүлэн суулгах” хагалгааг хийх бололцоотой болсон бөгөөд онцын хүндрэл, сөрөг үр нөлөөгүйгээр хялбархан хүссэн дүндээ хүрэх бололцоотой болсон билээ.
Энэхүү хагалгааны арга нь өөх соруулж авсан хэсэг ба суулгасан хэсэгт ямар нэгэн шарх сорив үүсгэхгүйгээр маш хялбархан хийх бололцоотой байдгаараа давуу талтай боловч дутагдалтай тал нь уг суулгаж өгсөн өөхөн эд тус хэсэгт хэр хэмжээтэй амьдран тогтохыг таамаглах бололцоогүй байдаг явдал юм.
Тийм боловч сүүлийн үед хагалгааны арга техник ба тоног төхөөрөмжийн хөгжилийг дагаад суулгасан өөхний амьдрах чадвар/магадлал/ огцом өсөх болсон билээ.
Сүүлийн үед соруулж авсан өөхийг зориулалтын ялгагч ашиглан ус, цус зэргийг нь сайтар ашиглан зөвхөн өөхөн эдийг л маш нарийн зүүгээр бага багаар тухайн хэсэгт нилэнхүйд нь тараан хийх аргаар суулгасан өөхний амьдран тогтох байдлыг сайжируулах болсон юм.
댓글 없음:
댓글 쓰기