Өөх соруулах мэс засал “Тод Каннам” Гоо сайхны мэс засал Эмнэлэг
Утас : 7000-4108 Web site : www.todhospital.com
Өөх соруулах мэс засал
Тусгай сорох төхөөрөмжийн тусламжтайгаар биед хуримтлагдсан илүүдэл өөх ба цилулитыг соруулж аван биеийн эрүүлжүүлэн галбиржуулах арга юм.
Өөх соруулан галбиржуулах мэс засал хийгдэх хэсгүүд :
Хүний гэдэс нь гүний зузаан өөхөн давхарга ба өнгөн хэсгийн нэмгэн өөхөн давхарга гэсэн үндсэн хоёр өөхөн давхаргатай байдаг. Гэдэс хэсгийн өөхийг соруулан галбиржуулах хагалгаанд гол анхаарах зүйл нь энэхүү хоёр төрлийн өөхөн давхаргыг жигд соруулан багасгах явдал юм. Манай эмнэлгийн илүүдэл жин, таргалалтын зөвлөх эмчээр Солонгос улсын “Өөх соруулах мэс засал”-ын нарийн мэргэжлийн эмч ажилладаг бөгөөд бүсгүй таны нарийхан гуалаг бэлхүүс, эрчүүд та бүхний хөгжсөн чийрэг булчинг эргүүлэн өгөх болно.
- Гэдэс, харивангийн өөх соруулах хагалгаанд зарцуулах цаг : 1,5цаг-2цаг
- Нэг удаагийн хагалгаагаар соруулах бололцоотой илүүдэл өөхний хэмжээ : 1500гр-4000гр
- Зүсэлт : Аль болох далд хэсэгт маш бага хэмжээтэй/1-2см/ зүсэлт хийнэ.
Гуяны хэлбэр засах :
Гуяны урд хэсэг, хойд тал, хажуу талын дээд хэсэг, өгзөгний доод хэсэг, өвдөгний дээд талуудад өөх хамгийн ихээр хуримтлагддаг. Гэтэл энэ хэсэгт хуримтлагдсан өөх нь дасгал хөдөлгөөн хийх, хоолоо сойх зэрэг турах оролдлого хийлээ гээд амархан багасдаггүй онцлогтой байдаг. Тиймээс нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн өөхөн давхаргын хэмжээ болон тархасан байдал зэргийн талаар зөвлөгөө аван өөрт тохирорх мэс заслын аргыг сонсон хийлгэснээр хурдан бөгөөд үр дүнтэйгээр нарийхан гоолиг гуятай болохыг зөвлөж байна.
- Хагалгаанд зарцуулах хугацаа : 1,5-2цаг
- Нэг удаагын хагалгаагаар соруулах бололцоотой өөхний хэмжээ : 1500-8000гр
- Зүсэлт : Аль болох далд хэсэгт маш бага хэмжээтэй/1-2см/ зүсэлт хийнэ.
Гарны унжсан өөх засах :
Гарын булчин хэсэг ба суганы доод хэсгийн нугаларсан өөхөн давхарга нь хатуу, нягтшил ихтэй эсүүдээс бүтсэн байдаг учир хоолоо сойх, хөлсөө гаргах зэргээр турах, нарийхан болгох боломж маш бага байдаг.
Манай “Тод Каннам” гоо сайхны мэс заслын эмнэлэг нь өөхний тархалт, байршил зэргийг харгалзан үзэж мэс засал хийх арга болон мэс засал хийх хэсгийг сонгох ба зөвхөн илүүдэл өөхийг соруулан авах бус тухайн хүний биеийн онцлогт тохирсон нарийхан гоёмсог хэлбэрийг гаргаж өгөх болно.
- Хагалгаанд зарцуулах хугацаа : 1-1,5цаг
- Нэг удаагийн хагалгаагаар соруулах бололцоотой өөхний хэмжээ : 500-800гр
Шилбэний хэлбэр засах :
댓글 없음:
댓글 쓰기