Утас : 7000-4108 Web site : www.todhospital.com
Хулмас болон хөлсний булчирхайн мэс засал
Хулмас: Хүний биед 2 төрлийн хөлсний булчирхай байдаг. Энгийн хөлсний булчирхай, нөгөө нь “Apocrine” нэртэй зөвхөн суганд байдаг булчирхай юм. Энэ булчирхайнаас ялгарсан хөлс үсний угаар дамжин гадагшлаад арьсан дээр гарч агаар болон бактертай урвалд орон өвөрмөц үнэр ялгаруулдаг байна. Тэр үнэрийг бид хулмас гэж нэрлэдэг. Энэ үнэрээсээ ичиж зовон олон төрлийн эм тариа, тальк түрхлэг хэрэглэдэг боловч хэзээ ч тэр үнэр 100% арилдаггүй. Тиймээс хамгийн сайн үр дүнтэй арга бол мэс заслын арга бөгөөд 95-100%-ийн үр дүнтэй байдаг.
Хөлсний булчирхай: Сүүлийн үед эмэгтэйчүүд энэхүү мэс заслыг ихээр хийлгэдэг болсон. Учир нь халуун зуны улиралд суга их хөлрөх, үүнээс болон хөлс дарагч хэрэглэж суганд харшил өгч хүссэн хувцасаа өмсөж чадахгүйд хүрдэгээс гадна суганыхаа үсийг байнга зулгааж хусах хүндрэлтэй байдагаас олон нийтийн газар, бассейн, наран шарлагын газар зэрэгт чөлөөтэй байж чадахгүйд хүрдэг. Иймд манай эмнэлэг энэхүү 2 мэс санал болгож байна.
Хөлсний булчирхай, хулмасны мэс засал гэдэг нь арьсанд бага хэмжээтэй зүсэлт хийж үсний уг, хөлсний булчирхай болох “Аpocrine” булчирхайг хусаж цэвэрлэдэг мэс засал юм. Хэсгийн мэдээ алдуулалтаар хийдэг бөгөөд ойролцоогоор 2-3 цаг үргэлжилэх болно. Энэхүү мэс заслын дараа 3-5 хоног даруулга боолттой байх ба 1-2 долоо хоног хүч гаргасан ажил, дасгал хөдөлгөөн зэргийг хийхгүй байх хэрэгтэй. Оёдолыг 7-10 хоногийн дараа авна.
Энэхүү мэс заслын давуу тал, үр дүн :
- Хулмас буюу суганы эвгүй үнэр арилна
- Суганы үс ургахгүй болно
- Суганы хөлс их ялгарахаа болино
sain bnu ene her ur duntei ve bodit garsan uur dun her baina
답글삭제