“Тод- Эйч” хүүхдийн өсөлтийн клиникийн менежер С.Буяндэлгэртэй ярилцлаа.
-Та эхлээд эмнэлгийнхээ талаар товч танилцуулахгүй юу? Ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Манай эмнэлэг нь хүүхдийн өсөлтийн клиник гэдэг утгаараа анхдагч. Манайх бүхий л насны хүүхдүүдэд амбулаторийн үзлэг, оношилгоо, физик эмчилгээ болон хүүхдийн өсөлтийн цогц оношилгоог хийж, биеийн ерөнхий хөгжлийг нарийвчлан тодорхойлж, өсөлтөнд сөрөг нөлөө үзүүлэгч хүчин зүйлүүдийг илрүүлдэг. Тиймдээ ч зөвхөн таны хүүхдэд тохирсон эмчилгээний хөтөлбөрийг гаргаж спорт эмчилгээ болон эмийн бус эмчилгээний аргаар эрүүлжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өсөлтийн хоцрогдол, таргалалт, булчингийн чангарал, сулрал, тэнцвэрийн алдагдал зэрэг бие махбодийн эмгэг байдлуудыг засах, өсөлтийг дэмждэг эмнэлэг юм.
-Танай эмнэлэгт хэдээс хэдэн насны хүүхдүүд хандах боломжтой вэ?
-0-18 насны бүхий л хүүхдүүд хамрагдаж болно. Хүүхдийн бие бялдрын хөгжил, сэтгэц хөдөлгөөний хөгжил, өсөлтийг үнэлүүлэх, өсөлтийн цогц оношилгоонд хамрагдах боломжтой.
-Хүүхдийн өсөлтийн цогц оношилгоо гэж ямар оношилгоонуудыг хэлээд байна вэ?
-Хүүхдийн өсөлтийн цогц оношилгоо найман төрөл байдаг. Ясны нас тодорхойлох толгой болон сээр нурууны бүтэн рентген зураг, биеийн ерөнхий бүтцийн оношилгоо, үсний эдийн шинжилгээ, гадаад нөлөөллийн шинжилгээ болон спорт оношилгоо гээд. Тухайлбал спорт оношилгоонд хүүхдийн ачаалал даах чадвар, булчингийн хөгжил, тэнцвэр, уян хатан чанар зэргийг үнэлдэг.
-Үсний эдийн шинжилгээ гэж та сая ярьлаа. Энэ шинжилгээнийхээ талаар дэлгэрүүлж сонирхуулаач?
-Хүний үс сард дунджаар 1см орчим ургадаг. Модны цагираг мэт хүүхдийн бие дэх шим тэжээл, хорт бодисын хордлогын байдал болон амьдралын орчны мэдээллүүдийг хадгалж байдаг гайхамшигтай дайвар эд юм. Уг шинжилгээг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, төрөх насны эмэгтэйчүүд, хөхүүл ээжүүд болон бүхий л насны хөгшин, залуу ямар ч хүн хийлгэх боломжтой. Хүний биенд огт өвдөлт өгөхгүй, шинжилгээ авах, зөөвөрлөх, хадгалахад хялбар, ямар нэгэн нөлөөлөлд ордоггүй учир шинжилгээ үнэн бодит гардаг. Жирэмсэн болон төрөх насны эмэгтэйчүүд уг шинжилгээг өгснөөр тухайн хүн өөрийн биеийн ерөнхий байдлыг мэдэх боломжтой. Ингэснээр Цус, шээсний шинжилгээтэй харьцуулахад харьцангуй урт удаан хугацааны туршид тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдал ямар байсныг мэдэх боломжтой байдаг юм. Мөн энэ шинжилгээгээр хүний бие махбодид хамгийн хэрэгцээтэй байдаг 16 эрдэс бодис, 10 төрлийн хүнд металлын хордлогыг шинжилж, тэдгээрийн зохистой харьцааг тодорхойлдог ач холбогдолтой. Хүн өөрийн болон хүүхдийнхээ биед хэрэгтэй шим тэжээл, эрдэс бодисын талаар мэдэж авсанаар эмийн зохисгүй хэрэглээнээс зайлсхийх, амьдралын буруу хэвшлийг зогсоох боломжтой шүү дээ.
-Хэрэв хүн ямар нэгэн хүнд металлын хордлоготой байвал ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ? Цаашид ямар эмчилгээ шаардлагатай байдаг вэ?
-Эрүүл мэндэд тустай шим тэжээл, амин дэмүүдийг сайн хэрэглэсэн ч биед хорт бодис хуримтлагдсан үед үр дүн хангалттай гардаггүй. Тиймээс юуны түрүүнд биед хуримтлагдсан хорыг гадагшлуулах эмчилгээний аргыг хэрэглэх нь зүйтэй. Цусны шинжилгээ болон шээсний шинжилгээ нь биед ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хийгдэх нь элбэг байдаг. Харин энэхүү үсний минералын шинжилгээ нь хүн эрүүл байх үедээ өгч болно. Өөрөөр хэлбэл өөрийн бие организмын доголдолыг тогтоосноор өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог. Илрэх шинж тэмдгийн хувьд ямар металлд хордсон вэ гэдгээс хамаараад янз бүр.
Жишээлбэл мөнгөн ус биед хуримтлагдсан үед архаг ядаргаа, толгой эргэх, сэтгэлээр унах/гуних/, сэтгэл санаа зовох, нойргүйдэх, хоолны дуршил багасах, уур уцаартай болох, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт ихсэх, харшил, багтраа, даралт ихсэх, үе мөчний үрэвсэл, хий юм харах, таталт, элэгний цирроз үүсдэг. Мөн үс унах, таргалалт гэх мэт өвчнүүийг үүсгэдэг. Ер нь хүүхэд шалтгаангүй олон дахин өвддөг, хоол унданд дургүй, жин бага, гар хөлийн үзүүр сайн дулаацдаггүй, харшламтгай, амархан ядардаг бол хүнд металлын хордлого байх магадлалтай шинжүүд юм.
-Ийм хүнд металлын хордлого Монгол хүүхдүүдэд хэр элбэг байгаа гэж та нар үзэж байгаа вэ?
-Манайх ажилчдынхаа хүүхдүүдийг болон өөрсдөө үсний эдийн шинжилгээ өгч үзсэн юм. Тэгтэл хотод амьдарч байгаа хүүхдүүд ихэнхи нь 1-3 төрлийн хүнд металлын хордлоготой гарсан. Мөнгөн ус, хөнгөн цагаан, хар тугалганы гэх мэт хүнд металлын хордлого гарч байна. Нэг ажилчны маань охин сүүлийн 3 жил өсөхөө больж байнга өвчин ороох болоод байсан юм. Гэтэл уг шинжилгээнд хамрагдахад мөнгөн усны маш их хордлоготой байгаа нь шинжилгээгээр гарсан. Бид яагаад ийм өндөр хорлоготой гарсан талаар ээжтэй нь сайн ярилцаж үзтэл 3 жил гарангын өмнө мөнгөн устай халуун хэмжигч хагалж, тэр үедээ бага зэрэг гараа түлж байсан өгүүлэмжтэй байсан юм. Энэ мэтээр бид шалтгааныг эрж, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, хордлого тайлах эмчилгээ болон биеийн эрдэс бодисын хэмжээг тэнцвэржүүлэх эмчилгээг хийдэг.
-Спорт эмчилгээний ач холбогдол нь юу вэ? Хэдий хугацаагаар хичээллэх хэрэгтэй вэ?
-Байнгын өсөж бойжиж байгаа хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг бол хөдөлгөөн юм. Манайх цогц оношилгооноос гарсан үр дүнгээс хамааран спорт эмчилгээний хөтөлбөрүүдээс сонгон тухайн хүүхдийн нас, биеийн онцлогт тохируулсан тусгай хөтөлбөрөөр 3-12 сарын хугацаатай спорт эмчилгээг ганцаарчлан хийнэ.
-Хүүхдээ танай оношилгоонд хамруулахын тулд ямар бэлтгэл хангах хэрэгтэй вэ? Хэр хугацаа зарцуулдаг юм бол?
-Оношилгоонд хамрагдахын тулд урьдчилан цаг авна. Нэг хүүхдийн цогц оношилгоонд ойролцоогоор 50-60 минут зарцуулдаг. Үсний эдийн шинжилгээний хариу ажлын 7 хоногийн дотор гардаг. Харин бусад оношилгооны дүнгэлтийг тухайн үед нь гаргаж, эцэг эхэд танилцуулдаг. Хүүхэд сүүлийн 14 хоног дотор үсээ будаагүй байх шаардлагатай.
Ярилцсанд баярлалаа.
댓글 없음:
댓글 쓰기