“Тод Каннам” Гоо сайхны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг нь Монгол улсад гоо сайхны мэс засал тэр дундаа нөхөн сэргээх мэс заслуудыг чанартай сайн хийдэг эмнэлэг гэдгээр нь уншигчид маань сайн мэдэх болсон билээ.
Тэгвэл тус эмнэлгийн зөвлөх эмч Солонгос улсын гоо сайхны мэс заслын нарийн мэргэжлийн эмч Хуан Гүй Хин болон ерөнхий эмч Д.Тодномбат нар хамтран төрлөхийн шанаа болон эрүү ясны гажигтай С хэмээх бүсгүйд нөхөн сэргээх мэс заслыг амжилттай хийлээ.
Ингээд тус эмнэлгийн зөвлөх эмч Хуан Гүй Хин-тэй хийсэн ярилцлагыг сонирхуулж байна.
Сайн байна уу? Танд юуны түрүүнд Монголчуудын төлөө ийм буянтай ажил хийж байгаад тань хувиасаа болон уншигч олныхоо өмнөөс талархал илэрхийлж байна.
Өнөөдөр хийгдсэн энэхүү мэс заслын талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Сайн байна уу? Таниар дамжуулан танай сонины уншигч олонд энэ өдрийн мэндийг хүргье.
Би “Тод Каннам” эмнэлгийн зөвлөх эмчээр ажиллаад нилээдгүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд ч бас иймэрхүү нийгэмд чиглэсэн үнэ төлбөргүй мэс заслуудыг хийж байсан. Харин энэ удаагын мэс засал маань харьцангуй өвөрмөц юм.
Өвчтөн маань 25 настай бүсгүй байгаа. Үнэхээр ид хийж бүтээх, сурч боловсрох сайхан залуу нас л даа. Гэтэл өөрийн буруугаас бус төрлөхийн гажигаар нэг талын шанаа яс болон эрүү ясны хөгжил дутуу ингэснээр шүд бүрэн бус, нүүрний хэлбэр харагдах байдлын хувьд үнэхээр онцгүй байсан. Үүнээсээ болоод мэдээж ойр тойрны хүрээлэн буй орчноосоо их дарамт авдаг нь мэдээж юм.
Ийм нэгэн бүсгүйд бид туслахаар шийдэж хагас сарын хугацаанд бэлдсэний үр дүнд өнөөдөр мэс засал амжилттай боллоо.
Та яг ямар мэс засал хийгдэв, Үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч?
Мэс засал маань олон үе шаттайгаар хийгдэх болно. Өнөөдөр бол бид хамгийн эхний бөгөөд хамгийн чухал мэс заслыг хийлээ. Хагас сарын өмнөөс бид тухайн өвчтөнд зориулсан хацар ясыг орлуулагч эдийг Солонгос улсад захиалан хийлгээд байсан юм. Өнөөдөр үүнийгээ хацар ясанд амжилттай суулгалаа. Одоо идгэхийг хүлээх бөгөөд ойролцоогоор 2 сарын дараа давтан мэс засалд орж нүүрний ерөнхий төрхийг засах болно. Мөн шаардлатай гэж үзвэл өөх шилжүүлэн суулгах гэх мэт мэс заслуудыг хийн харагдах гадаад төрхийг ерөнхийд нь засах зорилготой байгаа.
Ер нь цаашид энэ төрлийн үнэ төлбөргүй мэс заслуудыг тогтмол хийж байх уу?
Манай эмнэлэг нь өнгөрсөн 4сард төрлөхийн гар сарвууны гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй оношлогоо мэс заслыг бас хийж байсан. Харин энэ удаад эрүү шанааны гажигтай бүсгүйд мэс засал хийлээ.
Ер нь бол би хувьдаа Монгол улсын гоо сайхны мэс заслын хөгжилд багааханч болов хувь нэмэр оруулах зорилгоор л энд ирсэн. Тиймээс боломж л байвал энэ мэт мэс заслуудыг хийсээр байх болноо.
Ер нь бол би хувьдаа Монгол улсын гоо сайхны мэс заслын хөгжилд багааханч болов хувь нэмэр оруулах зорилгоор л энд ирсэн. Тиймээс боломж л байвал энэ мэт мэс заслуудыг хийсээр байх болноо.
Мэс засалд орсон хүний маань биеийн байдал ямар байна?
Өөрийхөө өөрчлөгдсөн төрхөнд сэтгэл хангалуун байгаа бидзээ...
Биеийн байдал сайн. Мэдээж мэс заслын үр дүнд сэтгэл хангалуул байгаа.
Гэхдээ энэ маань төгс болчихсон зүйл бишшүү дээ. Өшөө 1-2 мэс засал хийж байж бидний хүсээд байгаа үр дүн гарна.
Гэхдээ энэ маань төгс болчихсон зүйл бишшүү дээ. Өшөө 1-2 мэс засал хийж байж бидний хүсээд байгаа үр дүн гарна.
Цаг зав гарган ярилцлага өгсөнд тань баярлалаа.
댓글 없음:
댓글 쓰기