2015년 4월 19일 일요일

Гоо сайхны мэс засал “Тод каннам” - Д.Тодномбат





Монголын анхны Гоо сайхны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг болох “Тод каннам” эмнэлгийн ерөнхий эмч Д.Тодномбаттай хэдэн хором ярилцсанаа та бүхэнд хүргэе.


Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад гоо сайхны мэс заслын талаар мэдээлэл өгөх болсон танд маш их баярлалаа. Юуны түрүүнд та өөрийгөө болон эмнэлгийнхээ талаар товч танилцуулахгүй юу?

Намайг Даваасүрэн овогтой Тодномбат гэдэг. Монгол улсын ЭМШУИСургуулийг хүний эх эмч мэргэжлээр төгсөөд хөдөө хуваарьлагдан очиж Хөвсгөл аймагт 5-н жил сум дундын эмнэлгийн эмчээр ажиллаж анх ажил амьдралын гараагаа эхлэж байлаа. Үүнээс хойш ЭМШУИСургуулийн МДИнститутыг Мэс заслын эмчээр төгсөж улмаар БНСУлсад Гоо сайхны мэс заслын нарийн мэргэжлийн эмчээр суралцан төгсөж энэ мэргэжилийг эзэмшсэн юм.

Тэгээд эх орондоо ирээд өөрийн сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх бодолтой “Тод Каннам” хэмээх Гоо сайхны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийг нээн ажиллуулаад байнаа.

Та эмнэлгийнхээ талаар яриач? Сүүлийн үед Манай улсад энэ төрлийн эмчилгээ үйлчилгээ авах иргэдийн тоо олширч байгаа шүү дээ.


Манай “Тод Каннам” Гоо сайхны мэс заслын эмнэлэг нь өнгөрөгч онд үүсгэн байгуулагдсан. Гэхдээ бид энэхүү эмнэлгийг үүсгэн байгуулах бэлтгэлийг олон жилийн өмнөөс хийж ирсэн юм. Мэдээж улс нийгэм, эдийн засаг хөгжихийн хэрээр хүн болгон л өөрийн эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарах байдал нь нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээний эрэлт нэмэгдэж байгаа нь бас ойлгомжтой.

Манай улсаас жилд зөвхөн гоо сайхны мэс заслын чиглэлийн үйлчилгээг авахаар гадаад улс оронруу тэр дундаа Солонгос, Тайван, Сингапур гэх мэт улсуудад зорчих иргэд жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад тэр хэмжээний хөрөнгө гадагшаа урсаж байна.

Манай эмнэлэг бол энэ урсгалыг бага ч болох тогтооё, иргэд маань эх орондоо чанартай гоо сайхны мэс заслын үйлчилгээг хүссэн үедээ авч болох бололцоогоор хангах зорилгоор л үүсгэн байгуулагдсан. Одоо энэхүү зорилгоо бага багаар биелүүлж  нэг нэг шатаар ахисаар л явна даа.


Танай эмнэлэгт Солонгос эмч зөвлөхөөр ажилладаг гэж байсан?


Манай эмнэлэг нь Гоо сайхны мэс заслын нарийн мэргэжлийн эмч, сувилагчийн баг ажиллахаас гадна Солонгос улсын нарийн мэргэжлийн 3-н эмч зөвлөх эмчээр ажиллаж байна.

Дээр дурьдсанчилан энэхүү салбар маань Манай улсад төдийлөн хөгжөөгүй байна, тиймээс бид өндөр түвшний томоохон гоо сайхны нөхөн сэргээх мэс заслуудыг эх орондоо чанартай хийхэд яах аргагүй эдгээр гадаадын эмч мэргэжилтэнүүдээс зөвлөгөө зааварчилгаа чухал шаардлагатай.

Одоогоор манай эмнэлгийн зөвлөх эмчээр Солонгос улсын нэр хүнд бүхий туршилагатай докторууд ажиллаж байгаа.


Тод Каннам эмнэлэг маань ямар төрлийн мэс заслуудыг хийж байна даа?


Ер нь бол бүхий л төрлийн Гоо сайхны пластик болон нөхөн сэргээх мэс заслуудыг хийж байна. Тун удахгүй бид эмнэлгийн байраа өргөтгөн мэс заслын орчноо сайжруулснаар томоохон хэмжээний нөхөн сэргээх гоо сайхны мэс заслуудыг хийж эхлэх төлөвлөгөөтэй байгаа.

Ер нь бол гоо сайхны мэс засал гэдэг маань хамар, нүд, хөх, бөгс л хийгээд байдаг юм биш л дээ... Нөхөн сэргээх гоо сайхны мэс засал, гар сарвууны мэс засал, төрлөхийн гажиг заслын мэс заслууд гээд мэс заслын томоохон салбарууд багтсан байдаг.
Бид аль аль талыг нь жигд хөгжүүлэн жинхэнэ утгаараа “Гоо сайхны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг” болохоор л зорин ажиллаж байна.


Ярианыхаа төгсгөлд “Гоо сайхны төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг” гэгдээд байгаа танай эмнэлгийн онцлог, давуу тал юу вэ?

Манай эмнэлгийн онцлог давуу талууд бол Солонгос улсад мэргэжил эзэмшсэн гоо сайхны мэс заслын нарийн мэргэжлийн эмч, мэргэшсэн баг танд үйлчилнэ. Мөн БНСУ-ын Гоо сайхны мэс заслын нарийн мэргэжлийн эмч профессорууд манай эмнэлгийн зөвлөх эмчээр байнга ажиллаж байна.

Хамгийн гол нь орчин үеийн багаж тоног төхөөрөмж, эм тариа ашигласан гоо сайхны бүхий л төрлийн эмчилгээ үйлчилгээг иргэд эх орондоо чанартай авах бололцоогоор хангаж байгаа явдал гэж боддог.

Ер нь гадаадад өндөр үнэтэй мэс засал хийлгээд ирсэн ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх тохиолдол элбэг байдаг шүү дээ. Учир нь мэс заслын дараах үеийн арчилгаа, сувилгаа ба зөвөлгөө зэрэг эргэн хяналт хангалтгүй байдгаас үүдэлтэй байдаг.


Хаяг байршил : Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Халдвартын эмнэлгийн урд “Аман хуур” хотхон 34А байр 




댓글 없음:

댓글 쓰기