Утас : 7000-4108 Web site : www.todhospital.com
Ботокс тариа
Энэхүү тариа нь зуугаад жилийн өмнө үүссэн түүхтэй 1946 онд доктор Эдвард Шанц болон түүний хамтрагчид “А” төрлийн ботулизмийн токсиныг цэвэршүүлэн, улмаар болор хэлбэртэй болгов. Ингэснээр судлаачдад хамгийн анхны түүхий эд олдож, нарийвчлан шинжлэх хэрэг гарчээ. 1950 онд энэхүү түүхий эдийн ид шид нээгдсэн юм. Тус токсиныг биеийн аль нэг хэсгийн булчингуудад тарихад булчин суларч, саармагждаг. Ингэснээр чангарч хатуурсан булчингууд хэсэг хугацаанд “амралтаа авч” тайвширдаг аж. Доктор Брүксийн энэхүү нээлт олон эрдэмтэн, эмч нарын сонирхлыг татаж, гоо сайхны мэс засалд хэрэглэж болох нь тогтоогджээ.
Гоо сайхан харагдахын тулд, наснаасаа залуу, жавхаалаг байхын тулд хүмүүс ботоксийг сонгон хийлгэх болсон байна. Ботокс нь хоёр төрлийн ач холбогдолтой. Нэгдүгээрт, Маш түргэн хугацаанд буюу 20 минутын дотор арван насаар залуу харагдах боломжтой. Хоёрдугаарт, Элдэв харшил үзүүлэхгүй ба харшилтай хүмүүст ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй. Мөн таны хувьд дахин мэндэлсэн мэт шинэ эрч хүч бэлэглэж, өөртөө итгэх итгэл, амьдралыг үзэх үзэл тань өөрчлөгдөх болно. Өнөө үед ботокс шинэчлэгдсээр дэлхийн олон орны иргэд болон Холливудын ихэнх одод энэхүү хэрэгслийг үе залгамжлан хэрэглэсээр ирсэн гэхэд болно.
Бүтээгдэхүүний үйлчлэх хугацааны дээд тал нь зургаан сар бөгөөд олонх хүмүүс хэр удаан хэрэглэж болох талаар асуудаг. Ботоксийг үргэлжлүүлэн хийлгэхэд хүний биед ямар ч хор нөлөөгүй гэж үздэг юм. Тиймээс та үрчлээсээ ботоксоор эмчилж, үргэлж залуу, сайхан харагдаж боломжтой юм. Ботоксийн бас нэгэн давуу тал нь нүүрний хэлбэр, ерөнхий дүр төрх огт өөрчлөгддөггүй юм.
Пиллер тариа :
Пиллер тариа нь нүүрний үрчлээсийг багасган хонхойсон хэсгийн цар хэмжээг багасгахад хэрэглэдэг, арьсний чийгшилт болон эд бүтцийн эсэд нөлөө үзүүлдэг учир дух болон хоёр хөмсөгний хоорондох хэсэг, хамарны хоёр талын гүн үрчлээг арилгахад гол төлөв ашиглана.
Мөн хонхойсон хэсгийг дүүргэх зорилгоор ашигладахаас гадна сүүлийн үед хамар өндөрлөж засах зориулалтаар өргөн ашиглах болсон билээ. Пиллер нь үргэлжилэх хугацааны хувьд 6сар орчим байна.
댓글 없음:
댓글 쓰기